Дэлхий дэхь нас баралтын 10 гол шалтгаан

2017-12-06 02:58   
Хуваалцах Жиргэх

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) дэлхий дэхь нас баралтын шалтгааны хамгийн тулгамдсан, бүрэн дүгнэлтийг дурджээ. Ийм статистик нь зарим орны эрүүл мэндийн системийн үйл ажиллагааны үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт өгөхөд нэн чухал юм. Жишээ нь, зүрх судасны өвчин болон чихрийн шижингээр нас барах явдал өндөр хувьтай байгаа улсууд эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл аж төрөх ёсны хөтөлбөр боловсруулахад энэ тоо баримтыг ашиглаж болно. Нас баралтын статистик тоо баримт нь аль нэг өвчнийг үр дүнтэй эмчлэхэд зориулсан улсын төсвийн зардлыг нэмэгдүүлэх угтвар нөхцөл бас болж болох юм.

ДЭМБ-ын мэдээлснээр дотоодын нийт бүтээгдэхүүний хувь өндөртэй орнууд нас баралтын шалтгааны тухай мэдээлэл цуглуулах өөрийн гэсэн системтэй байдаг бөгөөд энд хүйс болон насны үзүүлэлтийг харгалзан үздэг байна. Харин орлого бага болон дунд зэргийн түвшинтэй орнуудад ийм төв барагбайдаггүй учир, бүрэн бус үнэлгээ өгдөг байна. Гэвч ийм нөхцөл байдаг ч хөгжиж буй орнуудад бүх нас баралтын талаас илүү нь (52%)нярай хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолддог өвчнүүдээс үүдэлтэй байдаг аж. Халдварт өвчин болон хоол тэжээлийн дутагдал нь дээрх өвчнүүд тусах шалтгаан илүүтэй болдог байна.

Хэрвээ эдийн засгийн хөгжлийн түвшинг харгалзахгүйгээр, бүх орныг авч үзвэл, амьсгалын доод замынхалдварт өвчнүүд, зүрхний шигдээс, цус харвалт нь үндсэндээ нас баралтын гол шалтгаан болдог ажээ. ДЭМБ-ын онцолсноор эдгээр өвчин нь дэлхийд хамгийн томоохон ”айдас" болж байна.

2015 онд дэлхийднас баралтын 56,4 сая тохиолдлоос54% нь дараах 10 шалтгаанаас үүдэлтэй байжээ.

1.Зүрхний ишими өвчин – 8,7 сая

2.Харвалт – 6,3 сая

3. Амьсгалын доод замын халдварт өвчин (уушигны

үрэвсэл, хурц бронхит, капилярын бронхит, ханиад

томуу, коклюш) – 3,2 сая

4.Уушигны хурц обструктив өвчин – 3,2 сая

5.Мөгөөрсөн хоолой, бронх, уушигны хорт хавдар – 1,7 сая

6.Чихрийн шижин – 1,6 сая

7.Альцгеймерийн өвчин болон бусад зөнөгрөл – 1,5 сая

8. Суулгалтын өвчин (хурц болон архаг суулгалт) – 1,4 сая

9. Сүрьеэ – 1,4 сая

10. Зам тээврийн осол – 1,3 сая

Нас баралтын бусад шалтгаан: Хүүхдийн өвчин (хүчтэй ханиалга, дифтери, корь, татран); ДОХ/ХДХВ; кардиамиопати, миокардит, эндокардит юм.

С.Инда


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх