Сармис ашиглан өөрт хуримтлагдсан муу энергийг зайлуулах нь

2017-12-06 02:38   
Хуваалцах Жиргэх

 

 

Уг домыг Оросууд маш их хийдэг бөгөөд уг дом нь танд тохиолдож буй элдэв саад бэрхшээл муу энэргиэс салгаж таньруу ирэх сөрөг энергийг саармагжуулж өгдөг байна.

 

Уг сармисны домыг та  : 

- Муу муухай зүйлсийн цээр гаргах
- Таагүй зүйлсээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах
- Хэл ам хэрүүл тэмцэлтэй үед ашиглах
- Сэтгэл санаа хэцүү үед ашиглах
- Бие эрхтэн тавгүй үед ашиглах гэх мэт олон үйлд ашиглаж болно.
- Мөн танруу чиглэсэн хэн нэгний таагүй зүйлсээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд ашиглана.

 

Ингэхийн тулд та бүхэн

1. Гэртээ 1ш тэвнэ бэлдэнэ.
2. Төвөөс дом хийлгэсэн сармисаа хүлээж авсаны дараа гэртээ очоод сармисаа хумс хумсаар нь задлана. Тэгээд гэрийн эзэн, гэр бүлгүй бол гэрийг хэн нь толгойлж байгаагийнхаа оныг олох бөгөөд төрсөн оныхоо төгсгөлийн тоог буюу махбодоо олно. Жишээлбэл та 1986 онд төрсөн бол төгсгөлийн тоо нь 6 гэсэн үг.


0,1-ээр төгссөн оны хүмүүс
Хойд, баруун
2,3-өөр төгссөн оны хүмүүс
Хойд
4,5-аар төгссөн оны хүмүүс
Зүүн
6,7-гоор төгссөн оны хүмүүс
урд
8,9-өөр төгссөн оны хүмүүс
Баруун өмнө
3. Төгсөлийнхөө тоог буюу зүгээ олсоны дараа гэрийн эзэн сармисаа задлана. Тэгээд 3ш хумс сармисаа дээрх зүгрүүгээ гаргаж хаяна.
4. 28см цагаан утас хэрэг болох бөгөөд уг утсаа үлдсэн хумс сармисныхаа тоонд хувааж тэгш хайчилна.
5. Тэвнээрээ сармисаа цоолж, уг тайрсан цагаан утасаа сүвлэнэ.
6. Сүвлэсэн сармиснуудаа нэг нэг ширхэгээр нь том өрөө, жижиг өрөө, гал тогоо, коридор, ажил гэх мэтчилэн тараан байршуулж хуваана. Тухайн өрөөний хаана нь ч сармис байрлаж болно. Тэгээд дараагийн долоо хоног буюу шинийн 15 хүртэл гэртээ байлгаад маргааш нь буюу мягмар гаригт дээрх өмнө хаясан зүгрүүгээ сармисаа хаяна. Гэртээ болон ажил дээрээ тараан байршуулсан сармисаа тухайн хэсэгт байгаа бүх муухай зүйлийг шингээн авч байна гэж үзнэ. 
Ингээд сармисны хамгаалалтын домыг хааж дуусгана.

 

Хүүхэд хамгаалах зан үйл:

Бэлдэх зүйлс:
- Цагаан өнгийн торон материал.
- Бүтэн толгой сармис
- Хөх өнгийн тууз
Энэ зан үйлийг Европчууд их хийдэг байна.
- Хүүхэд хар дарж зүүдлэх
- Ямар нэгэн зүйлд байнга бэртэх гээд байх үед
- Хөнгөн өвчинөөс салахгүй байх үед
- Уйтгартай болох
- Идэвхи чармайлтгүй болох гэх мэт зүйлсээс энэ дом нь найдвартай хамгаална. 


Сармисны өөрийн  цагаан тор байж болно. Сармисаа ууттай нь гал тогооны өрөөнийхөө цонхны ойролцоо байрлуулаарай.Монгол гэрт амьдардаг айлууд тоононоосоо зүүж болно.Тэгээд цагаан торныхоо амсарыг хөх туузаараа ороож тавина. Туршаад үзээрэй.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх