Ц.НЯМДОРЖ ХЯТАДЫН ТАГНУУЛ УУ?

2017-11-25 10:06   
Хуваалцах Жиргэх

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэх асуудал олон жилийн турш яригдсан. Тухайлбал, генерал Ж.Баатар 2010 онд хэвлэлд /news.gogo.mn/r/69745/ өгсөн ярилцлагадаа Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэдгийг нь батлах 45 хуудас материал бий хэмээн ярьж байсан юм.

Тэрбээр “Тэр нөхөр Xятадын тусгай албадтай холбогдож байсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдчихсон зүйл. Бээжинд очиж, хятадуудтай уулзаж мэдээлэл өгөөд элдэв юм ярьж, дайлуулаад, бэлэг сэлт аваад ирсэн гэрэл зураг Тагнуулын архивт байсаар байхад Ц.Нямдорж мөрдөн байцаалтад “Бээжин нэг явсан, хоёр яваагүй” гэж мэдүүлдэг. Гэтэл 1990, 1991 онд явсан хөдөлшгүй баримт байдаг юм.

Жишээ нь, хоёр дахь удаагаа хятадын тусгай албаныхантай уулзсаныг нь батлах автоматаар он, сар, өдөр нь гарсан гэрэл зургууд байдаг ч “Энэ бол техникийн алдаанаас он сар өдөр буруу гарсан” гэж прокурор, шүүх, мөрдөн байцаагч нартай нийлж асуудлаас бултдаг. Гэтэл миний хавтаст хэрэг гэгчид зөвхөн 1991 оны зургуудыг хавсаргасан. 1990 оны зургийг зориуд, санаатайгаар хавсаргаагүй. Энэ мэтчилэн үнэн баримтыг өөрийн гар хөл бологчдоо ашиглан, будлиантуулсан” гэж ярьж байжээ.

Тэгвэл сүүлийн үед ТЕГ-ын дарга асан Б.Хурц ч Ц.Нямдоржийг Хятадын тагнуул байсан гэдгийг батлах материалыг улсын нууцаас гаргах ёстой гэсэн юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх