“iPHONE-X” БОДИТ ҮНЭ 375$

2017-11-09 03:44   
Хуваалцах Жиргэх

Алдарт Reuters агентлагийн мэдээлснээр iPhone X утасны бодит үнэ нь 375,5 доллар болж байгааг АНУ-ын TechInsights компанийн мэргэжилтнүүд тооцоолон гаргасан байна.  ТechInsights-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар iPhone X утасны хамгийн үнэтэй бүрдэл хэсэг нь Самсунг компаниас нийлүүлдэг 65 долларын үнэтэй 5,8 дюймын OLED дэлгэц бөгөөд үүнтэй харьцуулахад  iPhone 8 утасны дэлгэц 36 долларын үнэлгээтэй байдаг юм байна.

iPhone X  нь ган хүрээтэй их бие 36 доллар, бусад чип, хавтан гэх мэт хэсгүүдийн үнэ нийлээд 247 доллар орчимд үнэлэгдэж байна. Ер нь  iPhone X утасны дэлгэцээс бусад бүрдэл хэсэг нь нийлээд 288 доллар бол iPhone 8 утасны бүрдэл хэсэг нь 248 доллароос хэтрэхгүй байгаа юм.

Гэтэл iPhone X утасны худалдаа 11 сарын 01-ээс эхлэн дэлхий даяар 55 оронд 999 долларын үнэтэйгээр борлуулагдаж байгаа юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх