108 метр урт Эсгийн “Монголын нууц товчоо” -той боллоо

2017-09-13 07:49   
Хуваалцах Жиргэх

Хан Хэнтий аймгийн гэр бүл болох Д.Нэргүй, Ж.Нарантуяа нар нь анх 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Монголын нууц товчоо”-н зурган өгүүлэмжийг зээглэн ширэх аргаар эсгий дээр урлах үйлийг санаачилсан байна. Тэдний санаачилсан энэхүү сайхан түүхийн бүтээлд 21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид оролцож энэ оны гуравдугаар сарын 12-ны өдөр дуусгаж, өнөөдөр Сүхбаатарын талбай дээр албан ёсоор нээж, Монголын ард түмэндээ бүтээлээ сонирхууллаа.

Уг 108 метр урт, 1.8 метр өндөр дүрслэх урлагийн бүтээлийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж. Үүнийг санаачилсан Д.Нэргүй эсгийн дээр зургаа зурж араас нь үйлчид маань урласан байна.

Тус бүтээлийг санаачилсан Хэнтий аймгийн Д.Нэргүй “Анх 2015 оноос эхэлж Хэнтий аймагтаа юу бүтээх үү, яаж алдаршуулах уу хэмээн “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ний хамт олон маань бодож эхэлсэн. Тэгээд ер нь “Монголын нууц товчоо” маань цаас, чулуу гэх мэт зүйлс дээр байдаг. Харин даавуун дээр тэр тусмаа эсгийн дээр байхгүй юм байна гэж сэтгэн санаачилсан байгаа. Ерөнхийдөө Монголын нууц товчооны утга агуулгыг яаж гаргах вэ гэдэг дээр Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд , түүхчид маань тусалсан. Мөн зураачид маань ч тусалсан. Зургийн хувьд өөрөө хариуцаж, ганцаараа зурсан” гэв.

Энэ урлагийн бүтээлийг бүтээхэд дан ганц Монголчууд төдийгүй Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг Монгол туургатнууд гар бие оролцсон байна. Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу оржээ.

Тус бүтээлд гар бие оролцсон Увс аймгийн “Шинэ барилга” ХК-ний захирал н.Цогзолмаа “2015 оноос эхлэн урлаж эхэлсэн энэ сайхан бүтээлд манай аймгийн найман настай балчраас 80 настай буурал хүртэл гар бие оролцож, учиг шингээсэн. Миний хувьд анх оёж эхлэхээс дуустал нь 21 аймгаар хамт аялж, гар бие оролцсон. Анх Хэнтий аймгаас манай нутагт 10 метр ширдэг ирсэн. Миний бие энэ үйлд сая төгрөг хандивласан. Хүмүүс болон баатруудыг нь зүү ороож зээгт наамлаар оёсон. Будсан будаг нь тусгай будаг бөгөөд усанд норсон ч арилахгүй. Ийм сайхан үйл урласандаа баяртай байна” хэмээн уг бүтээлийг урлахад гар бие оролцсон үйлчин настан маань сэтгэгдлээ хуваалцлаа.

Түүхийн хосгүй нандин бүтээл урлаж, санаачилсан гэр бүлийн хоёр гишүүнийг БСШУСЯ-ны сайд Г.Чулуунбаатар Соёл урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж МУ-ын Засгийн газрын шагнал Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.

Мөн энэ үеэр Геннисийн дээд амжилтын номыг хямдралтай үнээр худалдаалж байлаа.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Elena99Mymn 178.76.243.0 / 2017-09-15 04:15

Самый лучший VPN! Гугл в помощь... < b>Официальная лицензия! Предложение ограничено. Ключ NORDVPN “нордвпн” дешевле почти в 2 раза от официальной 70% скидки! < /b> Купить ключ NORDVPN здесь и сейчас! Включает L2TP/IPsec,VPN over SSL,VPN over ICMP,VPN over DNS и другие протоколы. < b>Возможность доступа к свыше 1000 серверам размещённым по всему миру (в 61 стране!) Нет логов с записями активности Одновременное подключение 6 устройств Очень высокая скорость и неограниченная пропуск