СОЛОНГОСТ АЙЛ НҮҮЛГЭДЭГ МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ НИЙТЛЭЛ ГАРЧЭЭ

2017-09-13 02:45   
Хуваалцах Жиргэх

Солонгост айл нүүлгэдэг, Солонгосчуудтай зүс төстэй ч бяр чадлын хувьд яахын аргагүй ялгарч байгаа Монголчуудын тухай нэгэн сэтгүүлч нийтэлсэн байна.

18-ны орой 21 цагт нүүр номонд “Айл нүүлгэх цагийн ажилтан хайж байна” гэсэн гарчигтай зар тавигджээ. 19-өөс 20-ны хооронд 2 өдөр хийнэ, ажлын туршлагатай байх хэрэгтэй гээд утасны дугаар бичсэн байлаа. Хэдхэн цагийн дараа Муран метроны буудал хавицаа айл нүүлгэх ажил хайж байна гэсэн зар мөн тавигдлаа. Эдгээр заруудаас ажил хайгч ч тэр олгогч ч тэр бүгд монголоор бичигдсэн нь сонирхол татаж байв.

Энэ зарууд “Монгол исачид(айл нүүлгэгчид)”  гэх нүүр номны групп байлаа. Нийт 1487 гишүүдэй энэ групп (Солонгосын цагаачлалын ерөнхий газрын хийсэн судалгаагаар) Солонгост байгаа Монгол эрэгтэйчүүдийн 14200 хүний ердөө 10%-г л эзэлж байгаа юм.

Сүүлийн үед айл нүүлгэх ажилд Монголчууд их ажиллаж байгаа тухай судалгаа хийх явцад хэдэн таамаглал гарч ирлээ. Магадгүй нүүдэлчин Монголчуудын мах цусны юм байж ч болно гэсэн бодол ч төрж байв.

Камбож, Бангладеш юм уу бусад гадаадуудыг бодвол Солонгосчуудтай хамгийн төстэй үндэстэн учраас үйлчлүүлэгчид гадаад хүн шиг харагддаггүй гэсэн гол шалтгаан байлаа. Ялангуяа ажил нүүлгэх газрын захирал Пак гуай “Монголчууд хүнсэндээ байнга мах хэрэглэдэг болоод ч тэр үү бие нь хэдий том  биш ч бөхийн спортоор хичээлэлдэг тамирчин шиг хүчтэй. Ажлаа эвдрэл маш бага хурдтай хийдэг. ” гэж магтаж байлаа.

Цалин хөлс өндөр боловч ихэнхи ажилчид нь бичиг баримтгүй хууль бус ажилчид байдаг. Гэхдээ Солонгосын Хөдөлмөрийн биржээс “Гадаад ажилчдын ажлын байрны хувьд хязгаартай болохоор шаардлагатай үед шалгалт явагддаг. Тэр үеэр бичиг баримтгүй хүн байх тохиолдолд ажил олгогчийг торгож, ажилтанг монгол руу буцаах тохиолдол гардаг”гэж мэдэгдсэн.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Elena99Mymn 178.76.243.0 / 2017-09-15 03:12

Самый лучший VPN! Гугл в помощь... < b>Официальная лицензия! Предложение ограничено. Ключ NORDVPN “нордвпн” дешевле почти в 2 раза от официальной 70% скидки! < /b> Приобрести ключ NORDVPN здесь и сейчас! Включает L2TP/IPsec,VPN over SSL,VPN over ICMP,VPN over DNS и другие протоколы. < b>Доступ к более тысяче серверам размещенным по всему миру (в 61 стране!) Нет журналов с записями активности Одновременное подключение 6 устройств Большая скорость и неограниченная пропускная способ