Таргалалт таны өдөрт тутамдаа хэрэглэж буй хоол хүнснээс шалтгаалдаг гэдгийг мэдэх үү

2017-09-08 01:11   
Хуваалцах Жиргэх

  1. Уургаар баялаг өглөөний цай хэрэглэх. Өглөөний цайнд өндөг гэх мэт уургаар баялаг хүнс хэрэглэх нь өдрийн турш хоолны дуршил бууруулж  илчлэгийн хэрэгцээг багасгадаг.
  2. Чихэрлэг ундаа, жүүс, амттанаас татгалзах. Эдгээр нь биед өөх болон хуримтлагддаг тул жингээ хасахаар шийдсэн бол чихэрлэг ундаа, жүүс, амттанаас татгалзаарай.
  3. Хоол идэхээс 30 минутын өмнө ус уух. Судалгаагаар хоол идэхээс 30 минутын өмнө ус ууснаар биеийн жин бууралтыг 44 хувиар нэмж байсан байна.
  4. Жин бууруулахад тустай хүнс сонгож хэрэглэх. Бүхэл үр тариан бүтээгдэхүүн, самар, буурцаг, өндөг, тараг, жимс, гүн ногоон өнгийн ногоо, загас зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглээрэй.
  5. Уусдаг эслэг бүхий хүнс хэрэглэх. Судалгаагаар уусдаг эслэг нь хэвлийн таргалалтыг бууруулдаг болох нь нотлогдсон. Уусдаг эслэг бүхий хүнсэнд овъёос, хивэг, арвай, газрын самар, шош, буурцаг, вандуй, алим, лийр, тоор, чангаанз, чавга, жүрж гэх мэт хүнс ордог.
  6. Кофе, цай уух. Цай, кофенд агуулагддаг каффеин нь бодисын солилцоог 3-11 хувиар нэмэгдүүлж өгдөг  байна.
  7. Органик, боловсруулаагүй хүнс хэрэглэ. Хоол хүнсэндээ органик, ямар нэгэн үйлдвэрийн боловсруулалтанд ороогүй хүнс сонго.
  8. Хоолыг сайн зажилж ид. Хоолыг хурдан иддэг хүмүүс илүү их жинтэй байдаг. Удаан тайван идэх нь цадсан мэдрэмжийг эрт төрүүлж илүүдэл илчлэг авахаас сэргийлдэг. Мөн жин бууруулдаг даавруудыг дэмжиж өгдөг  байна.
  9. Хоолны аяга, тавагны хэмжээг багасгах. Судалгаагаар хүмүүс хоолны тавагны хэмжээг багасгах үед автоматаар бага иддэг болох нь тогтоогдсон байна.
  10. Сайн унтаж амрах. Нойргүйдэл нь биеийн жин нэмэгдэх нэг эрсдэлт хүчин зүйл болдог. Иймээс шөнө сайн унтаж амарч байх нь чухал.

Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Elena99Mymn 178.76.243.0 / 2017-09-15 00:22

Самый лучший VPN! Гугл в помощь... < b>Официальная лицензия! Предложение ограничено. Ключ NORDVPN “нордвпн” дешевле почти в 2 раза от официальной 70% скидки! < /b> Получить ключ NORDVPN здесь и сейчас! Включает L2TP/IPsec,VPN over SSL,VPN over ICMP,VPN over DNS и другие протоколы. < b>Доступ к свыше тысяче серверам размещённым по всему миру (в 61 стране!) Нет логов с записями активности Одновременное подключение 6 устройств Большая скорость и неограниченная пропускная способность