“Арсенал” эхний гурван оноог авлаа

2017-08-12 04:47   
Хуваалцах Жиргэх

Английн Премьер лигийн 2017-2018 оны улирал эхэллээ. Урд шөнө нээлтийн тоглолтонд “Арсенал” талбай дээрээ “Лэйстер Сити”-г 4:3-аар хожсон юм. Их буучдаас А.Лаказетте, О.Жиру, А.Рамси, Д.Уэлбэк нар гоол оруулжээ. Харин зочин багаас Ж.Варди дубль хийж, Япон хагас хамгаалагч Ш.Оказаки нэг гоолыг П.Чехийн хаалганд оруулсан ч баг нь 4:3-аар ялагдсан юм.

А.Венгерын баг “Арсенал” өнгөрсөн улиралд тавдугаар байранд орж, сүүлийн 20 жилд анх удаа “Аваргуудын лиг”-ийг өнжсөн. Тэд өнөө жил өөрсдийн байр суурийг хадгалан үлдэх эхний шалгалтаа амжилттай өглөө.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх