БНАСАУ-ын иргэн тэнгисээр сэлж Өмнөд Солонгост иржээ

2017-08-11 03:30   
Хуваалцах Жиргэх

БНАСАУ-ын нэгэн иргэн тэнгисээр сэлэн Өмнөд Солонгосын хилээр нэвтэрч ирсэн байна. “Рёнхап” агентлагийн мэдээлснээр, шөнийн 01 цагийн орчимд Кедондо арлын ойролцоо ядарч цуцсан түүнийг олж, аварчээ. БНСУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хороо энэ талаар мэдээлэл өгсөн байна. Түүнийг эх орноосоо юуны улмаас, хэрхэн зугтсаныг нь тодруулахаар ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн долдугаар сард Хойд Солонгосын Лим Жи Хён гэх бүсгүй Өмнөд рүүгээ зугтан ирсэн ч эргээд нутаг буцжээ. Тэрбээр Өмнөд Солонгост амьдрал там шиг байсан гэж ярьсан байна.

Хойд Солонгосын дэглэм, ард түмний хүнд хэцүү амьдралаас болж олон хүн Өмнөд рүүгээ дүрвэдэг. БНСУ тэднийг хүлээж авч, ажлын байраар хангана гэж Пак Ын Хэ Ерөнхийлөгчийн суудалд байхдаа мэдэгдэж байсан юм. Түүнчлэн БНАСАУ-ын өндөр албан тушаалын хүмүүс Өмнөд рүүгээ болон дэлхийн бусад орон руу дүрвэн гарч байгаа билээ.  


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ГАН 43.242.242.142 / 2017-08-12 02:44

хятадаар дамжаад монголд зөндөө оргож ирдэг юм гэсээн. Гэхдээ монгол БНАСУ тай гэрээтэй учраас хил дээр баригдсан иргэдийг нь элчин сайдын яааманд нь өгч буцаадаг юм билээ. хүний нутгаар дамжин энэ хол ирчихээд баригдаж буцна гэхээр бас хэцүү ч юм даа.

yanjmaa 103.10.23.126 / 2017-08-12 00:43

yamar ch xetsvv umb de usaar seleed ch gesen mulhuud gesen mongold ireech yndesnii ayulgui baidal aldagaxgui ex erunxii said S.Bayar ax argalana

2 Солонгос нэгдэгтүн 85.97.57.158 / 2017-08-11 19:29

эвий дээ