Сонирхолтой газар зүй: Цэнхэр халим сансараас авсан зурганд ийн буужээ

2017-08-10 06:52   
Хуваалцах Жиргэх

“National Geographi”c номхон далайг сансраас дурандаж ахуйд ийм гайхалтай дүрс гэрэл зурагт буужээ. Цэнхэр халим нь манай дэлхий ертөнц дээрх хамгийн том амьтан юм. Халимны дэд бүлэгт хамаарах далайн хөхтөн амьтан бөгөөд 30 метрийн урттай, 180-200 гаруй тонн жинтэй. Цэнхэр халимны хэл нь л гэхэд ойролцоогоор 2.7 тонн жинтэй. Түүний зүрх нь ойролцоогоор 600 кг гэжээ.Хэмжээгээрээ миникүүпер машинтай дүйхүүц юм байна.

Цэнхэр халим нь далайн нялцгай биет болон жижиг, сам хорхойгоор хооллодог. Нэг удаагийн хооллолтоороо 3.6 тонн орчим далайн биетийг залгидаг байна.

Цэнхэр халимны дуу нь 193 децибел байх бөгөөд тийрэлтэт онгоцны хөдөлгүүрээс чанга дуутай юм байна. Нэг удаагийн дуугаралт нь ойролцоогоор 35 секунд vргэлжлэх бөгөөд 1600 км зайд ч сонсогддог аж. Энэ амьтан ойролцоогоор 110 хүртэл насалдаг гэж эрдэмтэд тогтоожээ.

Орчуулсан: Ц.Амгаа


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх