Ширгээсэн усны ач тус

2017-08-10 06:44   
Хуваалцах Жиргэх

"Шинэ эмчээс ширгээсэн ус дээр” гэсэн ардын зүйр үгийг манай ард түмэн өнө эртнээс хэрэглэж ирсэн.Энэчлэн буцалгаж, сайтар ширгээсэн усаар олон өвчин анагааж ирсэн түүхтэй юм.

- Юуны өмнө хоол, нарны хордлогоор гүйлгэж, бөөлжүүлэн
2-3 хоног шингэн алдаж сульдсан хүүхдэд сулхан давстай юмуу эсвэл саахартай ширгээсэн усыг цайны халбагаар 1 минутын зайтайгаар шимээлтүүлэн өгөх хэрэгтэй. Ангаснаас болж балгах, залгилах юм бол дорхноо бөөлжих бөгөод ууснаасаа их шингэн алддаг.

- Өглөө бүр буцалсан усыг бага шаазангаар нэгийг өлон элгэн дээрээ уух нь гэдэс дотор, хоол боловсруулах системиин үйл ажиллагааг сайжруулж, хоолны шингэцийг идэвхжүүлдэг. Ер нь хүний эрүүл мэндэд маш сайн зүйл.

- Орой бүр буцалсан усыг дунд хэвийн мөнгөн аяганд хийж тавьж хонуулаад өглөө өлөн элгэндээ уугаад 30 минутаас 1 цагийн дараа цайгаа уух нь ходоодны системд сайн.

- Халаасан хуучин, хуурсан шарсан, жигнэсэн хоол, хуучин юстой боорцог, талх зэрэг хоол идэхэд ходоод хорсох, ам гашуун оргих, шингэн үед харлаж өвдөх зэргээр шаналгаатай болж олон хоног үргэлжлэх тал гардаг. Энэ нь ходоодны гастрид хэмээх ходоодны хана улайх өвчин юм. Энэ өвчин даамжирвал ходоодны шарх хүртэл үүсгэдэг үр дагавартай байдаг. Энэ өвчнийг анагаах гэж олон хүчтэй эм уух хэрэггүй, зөвхөн усаар эмчилж болно. Үүнд: өглөө бүр буцалсан нэг аяга усанд хоолны халбага зөгийн бал уусгаад хөргөж бүлээн болгон өлөн элгэн дээрээ ууна.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх