Английн Премьер лигийн шинэ улирал маргааш эхэлнэ

2017-08-10 06:27   
Хуваалцах Жиргэх

Английн Премьер лигийн шинэ улирал маргааш нээлтээ хийж, 2018 оны тавдугаар сарын 13-нд өндөрлөх юм.

2017-2018 оны улиралд Баурнемоунт, Арсенал, Биртон Альбион, Барнли, Челси, Кристал Палас, Эвертон, Хиддерсфильд Таун, Лейстер Сити, Ливерпуль, Манчестер Сити, Манчестер Юнайтед, Ньюкасл Юнайтед, Саутхэмптон, Сток Сити, Соунси, Тоттенхэм Хотспур, Уатфорд, Вест Бромвич Альбион, Вестхэм Юнайтед гэсэн 20 баг оролцоно.

Өнгөрсөн улирал Лондонгийн “Челси” түрүүлсэн. Мөн 1992-1993 оны улирлаас эхлэн Премьер лиг гэж нэрлэгдсэн болсон цагаас хойш “Манчестер Юнайтед” 13, “Челси” 5, “Арсенал” 3, “Манчестер Сити” 2, “Блэкбурн Роверс”, “Лейстер Сити” багууд 1 удаа түрүүлжээ.

Харин домогт довтлогч А.Ширер 1992-2006 оны хооронд “Блэкбурн Роверс”, “Ньюкасл Юнайтед” багуудад тоглохдоо 260 гоол оруулж, бүх баг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлдэг. Түүний ард “Шрек” буюу У.Рүни 198, Э.Коул 187, Ф.Лэмпард 177, Т.Анри 175 гоолтой эхний тавд бичигдэж байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх