Гоо үзэсгэлэнд хүргэх энгийн 4 алхам

2017-08-10 05:08   
Хуваалцах Жиргэх

Гоо үзэсгэлэн бол эрч хүч гэдэгт би итгэлтэй байдаг. Эрүүл зөв хооллож идэвхтэй амьдралын хэв маягийг мөрдөх, муу зуршил болон сөрөг бодлоос татгалзах нь дотоод эрч хүчийг сэргээж шинэ амжилтад хүрэх хүсэл эрмэлзлээр цэнэглэдэг.

1.Эрүүл хооллолт

Өдрийг өглөөний цайгаар эхлүүлээрэй. Өглөөний цай уухгүй байснаар бие махбод эрч хүчний дутагдалд орж болзошгүй. Хоолны өдрийн тэмдэглэл хөтлөөрэй ингэснээр та хэр их юм идсэн, өдрийн яг аль үед өлсдөг, хэзээ эрүүл зууш идэж хоолны дуршлаа хянах хэрэгтэй гэх мэт зүйлийн талаар мэдээлэлтэй болно.

2.Дасгал хөдөлгөөн

Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн сонгоорой. Огт хөдөлгөөн хийддэггүй хүмүүс цэвэр агаарт алхахаас эхэлж болно. Ингэснээр зүрх судасны систем идэвхт байдалд дасахын зэрэгцээ илчлэг шатна. Цаашид алхах дээрээ нэмээд фитнес , йог, сэлэлт, гүйлт эсвэл өөртөө таалагддаг спортын төрлийг хөтөлбөртөө нэмээрэй.

3. Стрессийг багасгах

Өдөр бүр шинэ сэтгэгдэл мэдрэхийг хичгээрэй. Өдөр бүр явдаг чиглэлээ өөрчил, удаан уулзаагүй найзтайгаа уулз, сонирхолтой дамжаанд бүртгүүл, шинэ хоол идэж үз! Тогтсон хэмнэлээ өөрчлөх нь спорттой адил стрессийн дааврыг бууруулдаг.

4. Өндөр чанартай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд

Аминдэм хэрэглэж эхлээрэй. Хэрвээ танд цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгэж бие махбоддоо яг ямар эрдэс бодис дутагдаж байгааг мэдэх боломж байхгүй бол өндөр чанартай аминдэмийн иж бүрдэл сонгоорой . Өдөр бүр аминдэм болон эрдэс бодисыг хамгийн оновчтой тунгаар хэрэглэснээр та эрч хүчээр дүүрэн байхын зэрэгцээ гадна үзэмжээ ч мөн сайжруулна. Яагаад гэвэл гоо үзэсгэлэн эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх