Цөцгийтэй шарсан мах

2017-08-10 03:26   
Хуваалцах Жиргэх

Цөцгийтэй шарсан мах

Орц:

-Үхрийн юм уу гахайн ясгүй, зөөлөн мах

-Мөөг (хар мөөг байж болно)-500 грамм

-Лууван-нэг ширхэг

-Бөөрөнхий сонгино – нэг ширхэг

-Нунтаг хар чинжүү

Цөцгий 200 гр

-Цөцгийн тос (шарах хэмжээгээр)

Бэлтгэх арга:

Сонгино, лууванг нимгэн хэрчиж ургамлын тосонд зөөлөртөл шарна.

Хайруулын тавгаа халааж цөцгийн тосоо хайлуулна. Дээрээс нь хэрчсэн махаа хийж шарна. Дараа нь сонгино луувангаа хийнэ. Мөөгөө дөрөв хувааж хэрчинэ. Жижиг хэмжээтэйг нь хэрчихгүй байж болно.

Шарж байгаа махнаасаа хоёр дахин их мөөг хийж давс, нунтаг хар чинжүүгээр амталж шараарай .

Ингээд дээрээс нь цөцгий хийж хутгаад хайруулын тавгаа таглаад галыг нь багасгаж 20 орчим минут жигнэнэ. Сүмс нь нэлээд өтгөн болсон байх ёстой.

Бэлэн болсон хоолыг чанасан төмс, брокколи буюу төрөл бүрийн чанасан ногоотой өгч болно.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх