Гэрт аз жаргал дууддаг санаанд оромгүй зүйлс

2017-08-08 03:06   
Хуваалцах Жиргэх

Орон гэрт юу аз жаргал, инээмсэглэл, тайван байдал, хүсэл мөрөөдлийг урин дууддаг вэ. Маш энгийн хэдхэн зүйл л үүнд хангалттай гэдгийг мэргэжилтнүүдийн судалгаа баталжээ. Энэ талаар хамтдаа сонирхъё.

Үнэрт лаа

Та ажил дээрээ стресс бухимдалтай байсан бол түүнийг чинь тайлах төгс амралтыг лааны гэрэл, зөөлөн дулаан үнэр хоёр байх болно. Ялангуяа, ванилл лаа бол аз жаргалыг дуудах маш өвөрмөц зүйл юм шүү. Тайвшруулж, бухимдал тайлах төгс арга.

Тэмдэглэл хөтлө

Мэдээж, дасгал хөдөлгөөн бол сэтгэлийн сайн эмчилгээ гэдгийг үгүйсгэхгүй л дээ. Гэвч үүний хажуугаар өдрийн тэмдэглэл хөтлөх нь зөвхөн таны ирээдүйн хүсэл эрмэлзлийг харуулаад зогсохгүй, таны ирээдүйн мэдрэмжийг илэрхийлж байдаг. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар хүн өдрийн тэмдэглэлээ нэхэн уншихад түүнээс илүү их аз жаргал мэдэрдэг байна.

Үслэг найзууд

Нохойг хүний хамгийн сайн найз гэдэг дээ. Тэгвэл тэжээвэр амьтад эзнийхээ сэтгэл зүйг мэдэрч, түүнд нь таарсан дэмжлэг, тусламжийг байнга үзүүлж байдгийг мэргэжлийн хүмүүс баталжээ.

Тав тухтай ор

Ороо өөрсдөө засч байгаарай. АНУ-д явуулсан судалгаанаас харахад өөрсдөө ороо засдаг хүмүүсийн 71 хувь нь илүү их аз жаргал мэдэрдэг гэсэн байна. Харин бусдаар ороо засуулдаг хүмүүсийн 62 хувь нь аз жаргалыг төдий л мэдэрдэггүйгээ хэлжээ. Ор засахад ердөө л 2 минут зарцуулна.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх