Гэдэс цэвэрлэх супер “скраб”

2017-08-02 05:06   
Хуваалцах Жиргэх

Нэгэн найзаасаа итгэмээргүй зүйл сонслоо. Тэр маань 11 кг турж, нүүрнийх нь өнгө гэрэлтэж, үс нь унахаа больж, хумс нь хугарахгүй бат бөх болсон гэж ярилаа.

Үүний гол нууц нь өглөө болгон, сарын турш, хүнсэндээ нэгэн ач тустай “скраб”-ыг хэрэглэсэн гэнэ. Түүнийг хэрэглэснээс хойш сарын дараа толинд хартал эерэг өөрчлөлтүүд олон гарчээ. Жишээлбэл: Дээр хэлсэнчлэн үр дүнгүүд гарснаас гадна гэдэс нь хавтгай, нарийхан болж, илүүдэл харвингүй болсон гэнэ.

Харин бид үүнийг туршаад үзвэл ямар бол?

Орц:

-5 амны халбага овъёос

-5 амны халбага ус

-1 амны халбага сүү эсвэл 1 цайны халбага цөцгий

-1 цайны халбага зөгийн бал

-5 ширхэг хушга эсвэл ойн самар

Бэлтгэх арга:

5 амны халбага овъёосоо 5 амны халбага буцалсан, хүйтэн усанд хийж шөнийн турш байлгаад /эсвэл өглөө босоод 15-20 минут байлгах/ түүн рүүгээ 1 амны халбага сүү эсвэл 1 цайны халбага цөцгий, 1 цайны халбага зөгийн бал, 5 ширхэг хушга эсвэл ойн самраа нэмнэ.

Бүгдийг нь сайтар холиод өлөн үедээ иднэ. Ингээд идсэнээс хойш 3 цагийн хугацаанд юу ч идэхгүй, юу ч уухгүй /цай болон кофе/. Ингээд 3 цаг өнгөрсний дараагаар юу хүссэнээ зооглоорой.

Сарын дараагаар таны бие галбир урд урдынхаас илүүтэй гоолиг, хөнгөн болсныг мэдрэх болно.

Овъёос

Ойн самар


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх