Наадмын хуушуур

2017-07-09 02:50   
Хуваалцах Жиргэх

Наадам ойртжэ. Наадмын өдрүүдийг хуушуургүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Энэ удаа та бүхэндээ гэртээ хийж болох жинхэнэ наадмын хэв загвартай, наадмын амттай хуушуур хийх аргыг хүргэе.

Гурилаа эртхэн зуураад тавибал дээр. Бүлээн усанд 1 ширхэг өндөг, бага зэрэг ургамлын тос, давс хийгээд гурилаа нилээд нялцгай зуурна. Дор хаяж 4 цаг амраах хэрэгтэй. Их амраах тусмаа сайн.

Татсан махаа өөрийн дураар амтална. Машиндсан мах хэрэглэнэ, эсвэл маш жижиг татсан мах байж болно. Махаа амтлахдаа ус хийхгүй, бага зэрэг хуурай гурил хийж базаж өгөөрэй.

Гамбанз, илдүүр, гараа тослоод гурилнаасаа тасалж аваад, гараараа бага зэрэг хавтгайлж өгнө. Тэгээд махаа хийж бууз шиг чимхээд гараараа зөөлөн дарж хавтгайлж байгаад илдэнэ. Илдэхдээ голоос нь тал талруу нь зөөлөн илдээрэй. Нэг талаас нь илдвэл мах нь бүлтрээд гараад ирнэ шүү. 

Хайруулын тавганд хуушуураа далд орохоор тос хийж халаагаад шарна. Шараад гаргахдаа тосыг нь сайн шүүгээрэй. Тэгэхгүй бол тос нь гуриландаа шингэчихнэ гэнэ шүү. Амжилт!


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх