Бөхчүүд допингийн асуудлаар мэдээлэл хийнэ

2019 оны улсын баяр наадмаар түрүүлж, улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн. Гэвч уг мэдэгдлийг Э.Оюунболд няцаасаар байгаа бөгөөд уг хэргийг шалгагдаж дуустал хуулийн дагуу түүнд ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй байгаа юм. Иймд Улсын аварга Э.Оюунболд энэ сар шинийн барилдаанд зодоглоно гэдгээ мэдэгдээд буй.

Түүний уг мэдэгдэлтэй зэрэгцэн бөхчүүд эсэргүүцлээ илэрхийлж, “Э.Оюунболдыг барилдвал, сар шинийн барилдаанд оролцохгүй” хэмээж байгаа.

Тэгвэл маргааш /2020.01.24/ Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд допингийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй бөх допингийн эсрэг нэгдэж гарын үсэг зураад байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button