Галын улмаас 40 гаруй хүн амиа алдаж, 120 хүн ор сураггүй байна

2017-06-19 03:30   
Хуваалцах Жиргэх

Дэлхий нийтээр халууны улирал эхэлж байна. Үүний улмаас ойн болон ахуйн гал түймэр гарахад хохирол багатай унтраах нь тулгамдсан асуудал болжээ. Энэ өдрүүдэд Португал улсад их хэмжээний ойн түймэр гарч байгаа бол Лондон хотод өнгөрсөн долоо хоногт 24 давхар барилга галд автсан.

Тус барилга нь 1970 онд ашиглалтанд орсон, гал унтраах систем нь бүхий л барилгыг хамарсан их галыг давж чадаагүй. Анхны мэдээгээр зургаан хүн амиа алдсан гэж байсан бол нас барсан хүний тоо 50 хол давжээ.

Учир нь барилгын гал унтраах систем доод давхаруудын галыг унтраах хүчин чадалтай байсан учир дээш явсан галыг унтрааж чадаагүй. Мөн галын дохио зөөлхөн дуугарч байсан учир барилга дотор байсан хүмүүс гал гарч байгааг хожим мэдсэн гэнэ.

Иймээс дээд давхаруудад байгаа хүмүүс галаас амьд гарч чадаагүй. Зарим нь өндөр давхаруудаас шууд үсэрч байсан. Галд шатаж үхэх аюулаас зайлж ийм үйлдэл хийсэн нь үнэхээр харамсалтай. Цагдаа нарын өгч байгаа хамгийн сүүлийн мэдээгээр сураггүй болсон хүмүүсийн эрэн хайх ажиллагаа нэг сар үргэлжлэхээр болжээ.

Одоогийн байдлаар 74 хүн Лондонгийн 6 эмнэлэгт 70 гаруй хүн эмчлүүлж байгаагаас 17-гийх нь бие хүнд байдалтай байна. Галын аюулд өртсөн хүмүүст тусламжийн цуваа газар бүрээс ирж байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээгээр “Theresa May” эмнлэгийн зүгээс хохирсон гэр бүл бүрт 5500 еврогийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн гэнэ.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх