К.Роналду хэдэн сая ам.доллараар хаана очих вэ?

2017-06-19 03:08   
Хуваалцах Жиргэх

Өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгч нь К.Роналду боллоо. Өөрийн гайхалтай ур чадвар, хичээл зүтгэлээрээ энэ бүх алдрыг хүртэх эрхтэй түүнийг “Реал Мадрид”-аас явна гэсэн цуурхал гарсан. Хамгийн түрүүнд сонирхож байгаа баг нь Францын “ПСЖ”, дараа нь Германы “Бавари Мюнхен” оржээ.

Гэтэл К.Роналдугийн менежер Ж.Мендес Английн “Манчестер Юнайтед” клубтэй бүх асуудлыг нухацтай ярилцана гэдгээ хэлсэн. Учир нь Криштиан Манчестерт очихдоо дуртай гэдгээ менежертээ дуулгажээ.

К.Роналду 1985 оны хоёрдугаар сарын 5-нд төрсөн. Айлын баг хүүхэд бөгөөд хоёр эгч, ээж нь түүнийг брэндын дэлгүүрийг ажиллуулдаг.

Аав нь АНУ-ын ерөнхийлөгч асан Р.Рейганы нэрийг хүүдээ өгсөн түүхтэй. Португалын “Андорина”, “Нэшионал”, “Спортинг” зэрэг өсвөрийн багуудад тоглож байсан. Үүний дараа 2002 онд “Спортинг” клубтэй анхны мэргэжлийн гэрээ байгуулж, нэг жил тоглосон.

Ирээдүйтэй хөлбөмбөгчинг Сэр А.Фергусон 2003 оны зун “Манчестер Юнайтед” багтаа элсүүлсэн. Гайхалтай зургаан улирлыг Англид өнгөрүүлж, 2009 оны зун Эзэн хааны багт ирсэн. “Реал Мадрид” К.Роналдуг 80 орчим сая ам.доллараар авсан тухайн үедээ дэлхийн хамгий үнэтэй наймаа болж байв.

Англи, Испанийн хоёр шилдэг лигт 14 жил тоглохдоо гурван удаа Премьер лигийн аварга, нэг удаа Холбооны цом, хоёр удаа Ла лигийн аварга, гурван удаа Испанийн цом болон супер цомд түрүүлсэн.

Мөн “Аваргуудын лиг”-т хоёр багийн нэрийн өмнөөс дөрвөн удаа түрүүлж, Супер цом, клубуудын дэлхийн аваргад нийтдээ дөрвөн удаа түрүүлсэн юм.

Тоглогчын хувиар дөрвөн удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгч болсон. Үүний зэрэгцээ дэлхий, европ, Англи, Испанийн лигт маш олон дээд амжилт тогтоожээ. Тухайлбал “Аваргуудын лиг”-т 105 гоол оруулсан нь бүх цаг үеийн мэргэн бууч, тус тэмцээний нэг улиралд 17 гоол оруулсан нь хэзээ, хэн эвдэх нь тодорхойгүй хамгийн шилдэг амжилт нь болж байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх