Сэлэнгэ нутгийн анхны аварга Г.Эрхэмбаяр

2017-06-19 02:01   
Хуваалцах Жиргэх

Удахгүй наадам болно. Монгол түмэн хотол олноороо баясан цэнгэдэг наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан хамгийн их анхаарал татдаг.

Эзэн богд Чингис хааны үеэс төрийн наадмаа зохиож байсан гэж үзэхэд олон зуун жил дамжин Монгол бөхийн түүх уламжлан иржээ. Харин орчин үед буюу 1921 онд ардын хувьсгал ялснаас хойш төрөн гарсан аваргуудын тухай цувралаар уншигч танд хүргэж байна.

Сэлэнгэ нутгийн анхны аварга Г.Эрхэмбаяр нь 1978 онд Мандал суманд төржээ. Түүний аав, ээж нь Завхан аймгийн уугуул хүмүүс байсан ч хүүгээ төрсөн нутгаараа овоглоорой гэж захижээ. Унаа холтой, барилдалгаа сайтай бөх гэдгийг нь манай сонирхогчид андахгүй. Мөн бөхийн жудаг, ёс жаягаа хамгийн сайн баримталдаг бөхчүүд нь улсын гарьд И.Доржсамбуу, нөгөөдөх нь Г.Эрхэмбаяр билээ.

Түүний тухай бичихэд баримт олон байж магадгүй гэж уншигч та бодож байгаа нь лавтай. Гэхдээ Г.Эрхэмбаяр аварга маань төдийлөн хэвлэлд ярилцага өгөөд байдаггүй аж. Тэрээр өөрөө барилдах сонирхол бага байсан ч төрөлхийн бие хаа сайхантай, ханхар цээж, гар урттай хүү байсан учир аавынх нь дотны найз, Монгол улсын заан Д.Цэнд-Аюуш “бөх” бол хэмээн зөвлөжээ. Анх 1997 онд Д.Цэнд-Аюуш Улаанбаатар хотод дагуулж ирж, Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгуулсан “Их шавийн дээд сургууль”-д оруулсан гэдэг.

Хүүхэд байхдаа үндэсний бөхийн улсын аваргын хүрэл медаль хүртэж байсан ирээдүйн аварга маань тийнхүү Г.Элбэг багшийн шавь болжээ. Г.Эрхэмбаяр 2001 онд Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд анх наадамд зодогложээ. “Их шавийн дээд сургуул”-ийн залуу бөх хэмжээн цоллуулж байсан тэрээр дөрвийн даваанд одоогийн улсын заан Д.Бумбаярт унасан аж.

Анх удаа наадамд зодоглоод гурав давсан ч ямар ч залуу бөхөд их урам билээ. Үүний дараа 2003 онд улсын цолтнуудын эгнээнд багтахдаа улсын начин М.Жамъянпүрэв, улсын заан Ц.Баярсайхан нараар гурав, дөрөв даваад начны даваанд өөрийн багш, дархан аварга Ж.Мөнхбат нь амлан авчээ. Ахмад дархан аварга маань залуу бөхийг “улсын начин” цолон хүргэсэн.

Цол дагаж бяр нэмдэг гэдэг үгийг өөрийн биеэр харуулж буй Г.Эрхэмбар маань Их Монгол улс байгуулагдсаны 800 жил,  2006 онд Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмаар тав давж, “Өсөх идэр” чимэг авлаа. Тэр жил одоогийн улсын гарьд Завханы Ш.Жаргалсайханаар тав давсан юм.

Түүхт ойн жилийн наадмаар одтой барилддаг Улсын аварга Г.Эрхэмбаяр Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баяр наадамд ес давж үзүүрлэв. 2011 онд 1024 бөх зодоглоход Г.Эрхэмбаяр Өвөрхангайн Б.Батдорж, Сэлэнгийн Б.Дэлгэрсайхан, Завханы Ш.Жаргалсайхан, Өвөрхангайн Б.Сайнбаяр, Говь-Алтайн гарьд Н.Ганбаатар нараар даваагаа ахиулж, үзүүр түрүүнд үлдсэн.

Хүүхэд байхдаа үндэсний бөхийн улсын аваргын хүрэл медаль хүртэж байсан ирээдүйн аварга маань тийнхүү Г.Элбэг багшийн шавь болжээ. Г.Эрхэмбаяр 2001 онд Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд анх наадамд зодогложээ. “Их шавийн дээд сургуул”-ийн залуу бөх хэмжээн цоллуулж байсан тэрээр дөрвийн даваанд одоогийн улсын заан Д.Бумбаярт унасан аж.

Анх удаа наадамд зодоглоод гурав давсан ч ямар ч залуу бөхөд их урам билээ. Үүний дараа 2003 онд улсын цолтнуудын эгнээнд багтахдаа улсын начин М.Жамъянпүрэв, улсын заан Ц.Баярсайхан нараар гурав, дөрөв даваад начны даваанд өөрийн багш, дархан аварга Ж.Мөнхбат нь амлан авчээ. Ахмад дархан аварга маань залуу бөхийг “улсын начин” цолон хүргэсэн.

Цол дагаж бяр нэмдэг гэдэг үгийг өөрийн биеэр харуулж буй Г.Эрхэмбар маань Их Монгол улс байгуулагдсаны 800 жил,  2006 онд Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмаар тав давж, “Өсөх идэр” чимэг авлаа. Тэр жил одоогийн улсын гарьд Завханы Ш.Жаргалсайханаар тав давсан юм.

Түүхт ойн жилийн наадмаар одтой барилддаг Улсын аварга Г.Эрхэмбаяр Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баяр наадамд ес давж үзүүрлэв. Тэр жилийн наадмын үзүүр түрүүнд Увс аймгийн Баруунтуруун сумйн уугуул С.Мөнхбаттай барилдаж унасан билээ.

Г.Эрхэмбаяр аварга өнгөрсөн жилийн наадмаар долоо давж, наймын даваанд Арханхайн шилдэг бөх Ч.Санжаадамбад өвдөг шороодсон. Улсын заан Ч.Санжаадамба ардын хувьсгалын түүхт 95 жилийн ойн барилдаанд арав даван түрүүлж, аварга цол хүртэж байв.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сайн, сайхан төрсөн Монгол бөх, сонгууль төхөөд сэтгэгдэл өгч буй та бүхэн зөвхөн Монгол уужам сайхан ухаантай байл даа Монголчууд эвтэй байхдаа хүчтэй амжилт хүсье 202.179.4.30 / 2017-06-19 12:39

амар

zochin urgeljlel 202.9.41.56 / 2017-06-19 12:03

ongson jil gonchigoos 7-n davaag 500 sayaar avsan gesen. boh belegt-n sponsuud 2016 onii naadmaar 4 terbumiig nairaand hayasan gesen. mongol boh ulaml sonirholgui bolno sh dee. ta nar purevdagv-n barildaanuud-g haraarai dandaa margaan gargaj bdag boh.

zochin 202.9.41.56 / 2017-06-19 11:48

ene hun ih hodolmlsoon. zaaland 300 kg goj hondiiruulj baihad ni baharhaj bailaa.. monhbattai uzuur turuund garahdaa davaandaa hanchihaad garch irsen. ug ni turuuleh baisan yum. ongson jil monhbatad amluulsan . ug ni amjiltaar ni erembeldeg baimaar. ene jilees harin erhemee amaldag bolson bna lee. ene bohiin holboo unen ichmeer humuus ongson jil burentogsiig purevdagba shuud luivardsan. humuus odoo boltol yaridag. purevdagva dandaa margaan uusgej bdag hogiin boh. ongson jil gonchigoos

бөх сонирхогч 202.9.41.55 / 2017-06-19 09:47

энэ аварга барилдлагаа муутай бөх дөө.Хээгүй ерөнхийлөгч гэсээр байгаад Оочко төрийг самарсан шиг гүндүүгүй эр гэсээр байгаад Эрхэмээ үндэсний бөхийг самрах вий дээ.

Зочин 202.55.184.18 / 2017-06-19 09:32

пидаа нуудийг аав ээжийгээ үхэхээр ламд хандахгүй байхийг харнаа удахгүй гэртээ үхэл ирэхээр ламд хандахгүй байхыг харнаа

Монгол. 202.9.43.96 / 2017-06-19 09:00

Энэ Завханы цолтой биш, монгол улсын аварга. Завханыхан газар бүрд бйадаг хэдэн асман ламаа л магтахаас өөр юмгүй л дээ.

Зочин 66.181.177.177 / 2017-06-19 08:24

Могол эр, бөхийн яс чанар муудсан одоо үед ховорхон төрсөн аварга даа. 40шахсан насандаа наад түнтгэр харын чинь 2гар , цээжтэй үзээд барахгүй л бна. Яалтчгүй Хараа голын эрэгт , Ширхэнцэг хайрханы нөмөрт төрсөн хүүхэд төрсөн газар угаасан усаараа дуудуулж аварга хүртсэн. Завханы цагаан ямаанууд олигтой ухна ишиг хүртэл өмчилөх юм даа.Хэдэн асман ламаас өөр эрсгүй юм даа хөөрхий.

Зочин 202.55.184.18 / 2017-06-19 08:14

Уг наад түнтгэр хар чинь завхан нутгийн л даа даанч хялар ариунаагийн залилан хийдэг нөхрийн бөгсийг долоож ивээн тэтгүүлж нутагүй болсон бөхийн оронцог

Зочин 202.55.184.18 / 2017-06-19 08:14

Уг наад түнтгэр хар чинь завхан нутгийн л даа даанч хялар ариунаагийн залилан хийдэг нөхрийн бөгсийг долоож ивээн тэтгүүлж нутагүй болсон бөхийн оронцог