Бууцайг дахин халааж хэрэглэвэл хорт хавдар үүсгэх аюултай

2017-06-19 00:51   
Хуваалцах Жиргэх

Бууцай бол эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүний шилдгүүдийн тоонд ордог. Харин энэ ногоог яаж хэрэглэх вэ гэдгээс их зүйл шалтгаалдаг аж.

Бууцай нь аминдэм, эрдэс бодисуудаар баялаг. Түүнд фолийн хүчил, А, В, С, Е аминдэм, манган бас кали агуулагддаг. Бууцайнд их хэмжээгээр агуулагдах лютеин болон зеаксантины ачаар хүн олон төрлийн өвчнөөс сэргийлж чадна. 

Гэхдээ нэг зүйлийг сайтар анхаарах шаардлагатай. Бууцайг хэзээ ч ДАХИН ХАЛААЖ хэрэглэж болохгүй. Учир нь түүнийг халааснаар нитритүүд нь нитрозамин болон хувирдаг. Нитрозамин нь хүний эрүүл мэндэд маш хортой бөгөөд хорт хавдар үүсгэдэг. Тэгэхээр халаасан бууцайг огт хэрэглэж болохгүй нь.

Мөн бууцайнд хурган чихний хүчил их хэмжээгээр агуулагддаг тул хүүхдэд багахан хэмжээгээр өгөх нь зүйтэй. Шинэхэнээр нь хэрэглэвэл түүнд агуулагдах хурган чихний хүчил хортой нөлөө үзүүлдэггүй бөгөөд усанд чанах болон жигнэх байдлаар хэрэглэх үедээ энэ хүчлийг саармагжуулахын тулд бага зэрэг сүү эсвэл цөцгий нэмж хэрэглэдэг. Хурган чихний хүчил нь хуучин бууцайнд их хуримтлагддаг бөгөөд харин шинэхэн, залуу навчинд бараг агуулагддаггүй. Иймээс залуу бууцайн навчийг өөрийнх нь шүүсээр амталж, харин хуучин бууцайг чанаж хэрэглэвэл тохирно.

Харин бууцай нь ямар хүнд хориотой вэ?

Бөөрний чулуутай, бөөрний үрэвсэл, тулай өвчтэй, элэг болон цөс, 12 хуруу гэдэсний өвчтэй хүн хэрэглэхийг хориглодог. 


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх