Ким Юна ирээдүйд дасгалжуулагч болно

2017-06-18 05:42   
Хуваалцах Жиргэх

Алдарт уран гулгагч Ким Юна дасгалжуулагч болох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Тэрээр “KB kookmin Magazine” сайтад өгсөн ярилцалгандаа ингэж хэллээ “Залуу тамирчдыг харахаар зааж сургахыг хүсдэг учраас боломж олдвол дасгалжуулагчаар ажилламаар байна. Бас их сургуульд үргэлжлүүлэн суралцах бодол бий” гэсэн юм.

Ким Юна 1990 оны есдүгээр сарын 5-нд Пүчоньд төрсөн. Таван настайгаасаа уран гулгалтын спортоор хичээллэж, 2004-2005 онд Финландын Хельсинк хотод болсон залуучуудын дэлхийн гран-при тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн нь олон улс дахь анхны томоохон амжилт байсан юм.

Тэр цагаас хойш “Ванкувер 2010” өвлийн Олимпийн алт, “Сочи 2014” өвлийн Олимпийн мөнгө, дэлхийн аваргаас 2009, 2013 онд, 2010, 2011 онд мөнгө, 2007, 2008 онд хүрэл, залуучуудын дэлхийн аваргаас 2006 онд, 2005 онд мөнгө, “Grand Rrix Final” тэмцээнээс 3 алт, 1 мөнгөн медаль авч байлаа.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

mongol bsygyi 176.130.174.71 / 2017-06-18 08:27

Azi tiviin xamgiin mundag xamgiin yzesgelentei baxarxal bolson bysgyi shyy