Зөгийн балтай бялуу

2017-06-12 07:33   
Хуваалцах Жиргэх

Эзэгтэй нар гэртээ бялуу, напалион, пицца, кекс хийж сурах нь эдийн засгийн болоод эрүүл ахуйн зэрэг олон давуу талтай байдаг. Харин эдгээр зүйлсийг хэрхэн гэртээ хийж сурах вэ гэдэг нь асуудал хэвээр үлддэг. Энэ удаа зөгийн балтай бялуу хэрхэн хийх зөвлөгөөг хүргэж байна.

1. 6 ширхэг өндгийг хагалан хийж, дээрээс нь элсэн чихэр, зөгийн балаа нэмээд миксэрдэнэ. Өндөр тасалгааны температурт байх ёстой.

2. Автомат холигчны дээд хурдаар 10 минут орчим миксэрдэх ба зуурмаг зурган дээрх шиг өтгөн, цайвар шар өнгөтэй болох ёстой.

3. Ингээд зуурмагтаа гурилаа шигшиж хийх ба гурилаа бага багаар хийж зөөлөн хутгасны дараа зуурмаг маань жигд болно.

4. Зуурмагаа хийх саваа хүнсий цаасаар бүрж өгөөд мөн сайтар тослоод зуурмагаа аажимаар гоожуулан хийнэ. Ингээд 160-170 граудс хэмтэй шарах шүүгээнд 35-40 минут жигнэнэ.

5. Кекс маань ингээд бэлэн болно. Хүнсний уутаар бүрээд хөргөгчинд хөргөнө. Энэ хооронд кремээ бэлтгэнэ.

6. Өтгөрүүлсэн сүүн дээр 150 гр цөцгийн тос нэмээд сайтар хутгана.

7. Кесксээ дундуур нь 3 хувааж зүснэ. Ингээд кремээ түрхэнэ.

8. Давхар бүртээ кремээ түрхсний дараа кексээ давхарлан тавина.

9. Ингээд дээрээс нь хайлуулсан шоколад асгаад л болно. Мөн бага зэрэг жижиглэсэн самар тавьж өгч болно.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх