Будаа агшаагчны хөвсгөр кэкс

2017-05-26 05:18   
Хуваалцах Жиргэх

Будаа агшаагчны хөвсгөр кэкс

Материал

6 ширхэг өндөг, 

Элсэн чихэр 200гр 

Давс, 1/3 цайны халбага 

Зөгийн бал 30гр

Хөөлгөгч 10гр

Гурил 150гр

Ургамлын тос 35гр

Сүү 45гр

Жор

1 дэх зуурмаг: 6 ш Өндөгний цагаан дээр саахараа 30, 30, 40гр тасалж нийт 100 граммыг 3 хувааж хийн өтгөн цагаан болтол миксэрдэнэ.

2 дахь зуурмаг: 6 ш өндөгний шар дээр 100 гр сахар хийж уустал нь миксэрдээд дээр + давс +хөөлгөгч + зөгийн балаа хийж миксэрдээд + гурилаа хийж зөөлөн хутгаад + 1 дэх зуурмагаа хийн хутгаад хамгийн сүүлд ургамлын тос+сүү 2оо хутгаад зуурмаг руу хийж холино.

Бэлэн болсон зуурмагаа будаа агшаагчны кэйк тохиргоон дээр 60 минут жигнэнэ.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх