Гурил түүний төрөл - ИД ШИД

2017-04-30 08:40   
Хуваалцах Жиргэх

Гурил түүний төрөл - ИД ШИД

Гурил нь уураг, нүүрс ус зэргийг ихээр агуулдаг учир "тархи"-ны хүнс гэж үздэг. Гэхдээ гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэглээн дээр анхаарах зүйл бий. Бараан өнгөтэй, бүдүүн ширхэгтэй гурил байгалийн тэжээллэг, амин дэмлэг байдлаа хадгалж байдаг. Доор гурилны ялгааны талаар тодорхой тайлбар оруулав.

Хөх тарианы талх тураах үйлчилгээ үзүүлнэ

Зарим хүмүүс таргалахаас эмээж талхыг хүнснийхээ жагсаалтаас хасдаг. Тэгвэл хөх тарианы талх таныг хэзээ ч таргалуулахгүй бөгөөд харин ч тураах үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Учир нь төрөл бүрийн эрдэс бодис, Е, РР, В-ийн төрлийн аминдэмийг өөртөө агуулдаг энэ талх гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулдаг аж. Сонирхуулж хэлэхэд чихрийн өвчтэй хүмүүст цагаан талх "хор", хөх тарианы талх нь "эм" болдог гэнэ.

Улаан буудайн үртэй талх дархлалын системийг сайжруулдаг

Талхны найрлагад улаан буудайн үр хөврөл орох нь олон давуу талтай. Түүний найрлаган дахь Е, РР, В-ийн төрлийн аминдэм, цайр зэрэг нь биеийн бодисын солилцоонд оролцож, организмын дархлалын системийг сайжруулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн цайрын агууламжаас шалтгаалан хавдрын болон үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Сүүгээр баяжуулсан талх хурдан шингэдэг

Найрлагадаа их хэмжээний сүү агуулсан талх шингэц хурдантай байдаг бөгөөд идсэний дараа цатгалддаггүй гэсэн сайн талтай. Мөн талхан дахь эрдэс бодис, аминдэмүүд нь тэжээл болж, хүний биед бүрэн шингэдэг.

Арвайн гурилд ядаргаа тайлах шид бий

Энэ гурилд альбумин, глобулин, гордеин, глютелин хэмээх уураг 10- 16 хувь агуулагдаж байдаг. Энэ нь ядарч, сульдсан биед шим тэжээл өгөх үйлчилгээтэй. Амт сайтай, бор саарал өнгөтэй арвайн гурилыг шар, цагаан тостой хольж, аяганы хийц болгон хврэглэдэг. Эмчилгээний зориулалтаар хэрэглэхдээ тостой багсарч, үрлэн хэлбэртэй болгон эмийн журмаар уудаг гэнэ.

Шар буурцгийн гурил махыг орлоно

Цайвар шар үртэй шар буурцгийг цэвэрлэж, дараа нь тээрэмдэж, нарийн ширхэгтэй болгосныг шар буурцгийн гурил гэдэг. Шар буурцгийн гурил махыг орлож чадахуйц хэмжээний уураг агуулдаг бөгөөд хөхүүл хүүхэдтэй эхийн хөхөнд сүү оруулахад нэн тустай. Хий, хаванг вандуйн гурил хөөнө. Вандуйн үрийг тээрэмдэж, 80 хувийн гарцтай гурил үйлдвэрлэдэг. Гурилын өнгө шар, ширхэг нь нарийн байна. Вандуйн гурил хий дарах, хаван буулгах, цагаан махны өвчлөлтийг эдгээх чадвартай байдаг. Үүнээс гадна А аминдэмээр маш баялаг гэнэ.

Турах хүсэлтэй бол овьёосны гурил хэрэглэ

Эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг гурилын тоонд овьёосны гурил зайлшгүй орно. Ходоод, гэдэсний өвчлөлтийн үед овьёосны гурилыг түлхүү хэрэглэдэг. Мөн уургийн хэмжээ бага тул таргалуулахгүйн дээр 12 нугалаа гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг. Үүнээс гадна нарийн боов, хүүхдийн хоолны зориулалтаар хэрэглэж болно.

Элэгний хавдрыг цулхир эмчилнэ

Цулхирын гурилыг элэгний хавдрын үед эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Сүүтэй цайнд цулхирын гурил самраад, өдөр бүр тогтмол хэмжээтэй уух нь хавдрын хэмжээг томруулахгүй байлгах нөлөөтэй. Мөн өвөг дээдэс маань цулхирын гурилтай самарсан сүүтэй цайг нас тогтож эхэлмэгцээ уудаг. Учир нь цулхиртай цай ууц, нурууны өвчин хийгээд яс шохойжихоос хамгаалдаг гэнэ.

Тутаргын гурил хүүхдийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг

Цагаан өнгөтэй, нарийн ширхэгтэй тутрагын гурилыг цагаан будаанаас гарган авдаг. Ийм гурил хүүхдийн өсөлт болоод оюун ухаанд сайн нөлөө үзүүлдэг тул бага насны хүүхдэд идүүлж байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх