19 насандаа хорих лагерийн харгалзагч болсон харгис бүсгүйн түүх

2017-04-28 04:34   
Хуваалцах Жиргэх
Хүн төрөлхтөн фашизмыг ялаад өдгөө 65 жил өнгөрсөн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед дайны гэмт хэрэг гэхээс илүүтэй хүн төрөлхтөны эсрэг гэмт хэрэг хийсэн олон эмэгтэйчүүд байдаг. Тэдний магнайд хатагтай Ильза Кох зүй ёсоор бичигддэг юм. Тэрээр Освенцим болон Равенсфрюкын хорих лагерийн эмэгтэйчүүдийн хэлтэст захирагчаар ажиллаж байсан түүхтэй. 

Дөнгөж 19 настай байхдаа хорих лагерийн харгалзагчаар ирж байсан тэрээр удалгүй 30 мянган хүнтэй хорих лагерийн захирагч болсон юм. Ильза Кох нь хоригдлуудыг бие мах бод болон сэтгэл санааны гүн хямралд оруулдгаар алдартай нэгэн байжээ.

Ажил гэлтгүй хөдлөх чадваргүй болтлоо туйлдсан хүмүүсийг тэрээр хайр найргүй зодож босохгүй тохиолдол өлсгөлөн нохдод өгч жинхэнэ балмад үйлдэл гаргадаг байсан байна. Мөн түүний өөдөөс нэг л эвгүй харц чулуудсан хүнийг тэрээр уг дугуй шууд буудан хороодог байж. Түүний балмад зэрлэг үйлдэл нь бусад эрэгтэй харгалзагчдыг хүртэл айлгадаг байсан гэдэг. Нэг удаа Ильза Кох гурван хоригдлыг 6 цаг тасралтгүй саваагаар зодож хороосны дараа тэдний арьсаар өрөөндөө гэрлийн бүрхүүл хийж байсан удаатай юм.

Мөн тэрээр хоригдлуудыг олон цагийн турш хөдөлгөөнгүй зогсоож арьс яснаас өөрцгүй болсон хүмүүсийг байнга цохиж өмнө нь хоол тавьж тамладаг байжээ. Ильза Кох нь өөрөөс нь илүү үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг үнэн голоосоо үзэн яддаг байсан ба тэднийг хамгийн илүү тамлаж зовоодог байсан байна. Хөөрхөн тодотголтой бүсгүйчүүдийг олны өмнө албадан нүцгэлж бусад эмэгтэйчүүдээр зодуулж ихэнх тохиолдолд харгалзагчаар хүнчиндүүлдэг байсан байна.

Жирэмсэн болсон хоригдлуудыг эмнэлгийн бус аргаар үр хөндүүлж тэднийг яргалж тамлан бэлгийн гаж зуршлаа хангадаг нэгэн байсан аж. Эхийн хэвлийгээс гаргасан амгүй ургийг тэрээр нохойд өгч нулимс туслуулан харах эхийн сэтгэлээр таашаал авдаг байжээ.

Дайны дараа Ильза Кохыг Их Британи улсад шүүсэн бөгөөд түүнийг эцсээ хүртэл мэлзсэн гэдэг. Түүнийг дайны гэмт хэрэгт буруутгаж цаазын ял оноосон юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

uuguu 203.91.118.180 / 2017-08-10 19:32

гахайнд хүчиндүүлж байгаад заанаар гишгүүлээд 1 давхараас шидсээр байгаад алах ёстой байсан ш

Өлсгөлөн нохой хоол болгох ёстой байсан юм 103.229.123.155 / 2017-05-01 12:04

Өөрийнх дуртай аргаар хөдлөж чадахгүй болтол зодоод өлсгөлөн нохойд өгч цаазлах байсан юм эх хүний шинжгүй муу шуламыг харахаас дургүй хүрчихлээ

mash 112.72.8.243 / 2017-04-29 03:49

fashizmiig shutegchid hamt tsaazlah yostoi baij dee

baki 124.158.111.42 / 2017-04-28 09:49

Oiig ni tegej tamlaj aiahgui ovoo shumnas baij dee

Rti 49.0.214.31 / 2017-04-28 08:52

Aimshigiin buzar huuhen be

зочин 203.91.118.180 / 2017-04-28 06:50

нүгэл нь нүдээрэй гарчээ одоо тамд байгаа байх даа

Hm 89.133.81.166 / 2017-04-28 06:40

Amilsan shulam baijee. Emegtei humuus zerlegee hurvel ereesee ch zerleg davchuu humuus