Алдартнуудын гэрийг сонжихуй

2017-03-29 05:26   
Хуваалцах Жиргэх

Хүмүүс орон гэрээ хүссэнээрээ аль болох тав тухтай, гоёмсог байдлаар засч янзлах сонирхолтой байдаг. Алдартнууд ч мөн ялгаагүй.


Беверли-Хиллз дахь Рианнагийн харш

Рианнагийн харш Беверли-Хиллз дэх толгодын дээр байрладаг. Хэрвээ та түүний харшийг холоос харвал цөлийн дунд байрлах баян бүрд шиг харагдах болно. Түүний харш яг л амралтын газрыг санагдуулам зохион байгуулалттай байгаа биз.


Рианнагийн Барбадос дахь байшин


Майами дахь Lady Gaga-ийн байшин

Тэрний байшин гаднаасаа тийм ч таатай харагдахгүй байгаа биз. Үнэндээ энэ нь зүгээр л нэг өнгөлөн далдлалт гэж болох юм. Түүний байшин дотор хувийн кино театр, боулингийн тоглоомын танхим гээд маш олон сонирхолтой зүйлс байдаг бөгөөд амралтын төв шиг л зохион байгуулалттай юм.


Хавай дахь Жулиа Робертсын байшин

Дайлан эрэг гайхалтай сайхан харагдах гайхалтай байрлалтай 2 харшийг жүжигчин бүсгүй худалдан авчээ. Жүжигчин бүсгүй өөрөө маш байгальд ээлтэй түүнийг хайрлан хамгаалдаг юм. Тийм ч учраас тэр өөрийнхөө гэрт эдгээр зарчмуудыг шингээсэн. Түүний харшийн дээвэр дахин боловсруулагдсан шифер болон байгаль орчинд ээлтэй хулсан шалаар хучигдсан байдаг. Түүний эзэмшилд теннисийн талбай ч байдаг байна.


Флорида дахь Жон Траволтагийн байшин

Жон Траволта нисэх онгоц, нисэх онгоцтой холбоотой бүх зүйлд маш их сонирхолтой фен нь гэж болхоор нэгэн юм. Түүний байшинг дээрээс нь харж үзвэл нисэх онгоцны буудлын терминалыг санагдуулам. Мөн эзэмшил газраасаа шууд онгоцоор зорчих боломжтой ажээ.


Лос Анжелес хотод байрлах Nicolas Cage-ийн харш

Тэрээр хуучны харш болон архитектурын гайхалтай бүтээлүүдэд дурладаг нэгэн юм. Тиймдээ ч энэ харшийг худалдан авчээ.


Коннектикут дахь Мел Гибсоний харш

Түүний харш дундад зууны үеийнх бөгөөд тэр түүхийг маш ихээр сонирхон түүнд дурладаг нэгэн юм.

 


Шинэ Орлеан дахь Beyonce болон Jay-Z-ийн байшин

Алдартай хосуудын байшин маш энгийн зохион байгуулалттай бөгөөд үнэтэй тавилга эд хогшил тийм ч их биш байгаа биз. Тав тухтай бөгөөд энгийн байшинг илүүд үзжээ.


Лос-Анжелес хотод байрлах Гари Олдманы байшин


Туркийн Клеопатра арал дээрх Наоми Кэмпбелл-ийн "Хорусын нүд" эко байшин

Наомигийн гайхалтай байшин Газар дундын тэнгисийн Клеопатра арал дээр нь оршдог. Түүний байшинг дээрээс харвал Хорусын нүдийг харж болох юм. Энэхүү эко байшин гь аль болох их хэмжээний эрчим хүч нөөцлөх зориулалттай юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

хххх 202.126.91.99 / 2017-03-30 01:27

тэнэг

зочин 202.9.41.80 / 2017-03-30 01:18

гоё юмаа