Л.Мөнхтүшиг: Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр Япон, Испани, АНУ-ын нийт дөрвөн иргэн ирсэн

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор гадаадын иргэд зорчсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад буй. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дараах тайлбарыг хийлээ.”Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр Японы 2, Испанийн 1, Америкийн 1 иргэн Монголд ирсэн” УОК-оос Монголд ирэх боломжтой гадаад иргэдийг тодорхойлсон юм. Тодруулбал,

  1. Монголд ажиллаж буй дипломат ажилтны гэр бүл
  2. Монгол иргэнтэй гэр бүл болсон хүнийг Монгол Улсад ирэхийг зөвшөөрсөн. 

Энэ шийдвэртэй нийцүүлж Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгт гадаадын дөрвөн иргэн буюу Японы 2, Испанийн 1, Америкийн 1 иргэн.  

Японы хоёр иргэний нэг нь монгол иргэнтэй гэр бүл болсон хүн. Харин нөгөө нь нялх хүүхэд бөгөөд ээжээс нь салгаж болохгүй тул хамтад нь Монголд ирүүлсэн байна. Түүнчлэн Испани иргэншилтэй нь монгол аав, ээжтэй хүүхэд бол АНУ иргэншилтэй хүүхэд нь мөн монгол иргэний хүүхэд аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button