Турк иргэнээс COVID-19 илэрч, батлагдсан тохиолдол 15 боллоо

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. CoViD-19 өвчлөл бүртгэгдэж байгаа улс орнууд амьсгалын аппаратын хомсдолд ороод байгааг албаныхан хэллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 5-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Харин ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байсан турк иргэний шинжилгээнд халдвар илэрлээ. Тэрээр өмнө нь онош батлагдсан Туркийн хоёр иргэнтэй ойрын хавьтал хүн байсан. Өмнө нь шинжилгээ авахад сөрөг гарсан ч өчигдөр авсан шинжилгээгээр халдвартай нь батлагдлаа. Түүнд шинж тэмдэггүй хэлбэр явагдаж байгаа болохоор биеийн байдал нь гайгүй байгаа.

ХӨСҮТ-д одоогоор 248 хүнийг тусгаарлан хянаж байна гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button