Цахилгааны шөнийн тариф хөнгөлөх хугацаа дууслаа

Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл чөлөөлдөг. Үүний дагуу цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх хугацаа дуусгавар болж байна.  

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2016 онд Засгийн газраас гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргаж байсан юм. Улсын төсвөөс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөд зориулж,  2017 онд 6 тэрбум, 2018 онд 9 тэрбум, 2019 онд 20 тэрбум төгрөг зарцуулжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button