Токиогийн олимпийн наадмын шинэ товыг зарлалаа

2020 оны Токиогийн олимпийн наадмыг 2021 оны долоодугаар сарын 23-нд эхэлж, 17 хоног үргэлжлэхээр, паралимпийг 2021 оны наймдугаар сарын 24-нд эхэлж, 13 хоног үргэлжлэхээр товлосон байна. Энэ тухай зуны 32 дугаар наадам зохион байгуулах хороо даваа гарагт хэвлэлийн хурал хийж зарласан байна.

Товыг Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх онц хурлаар баталсан гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Албаны хүмүүсийн хэлснээр олимпийн наадмыг хойшлуулсан шинэ тов нь энэ онд төлөвлөсөн долоодугаар сарын 24-ний өдрөөс нэг өдрөөр зөрж буй аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button