Францын иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон 126 иргэний хариу БҮГД СӨРӨГ ГАРЧЭЭ

Коронавирусийн халдвар авсныг нь тогтоосон, Франц улсын иргэнийг ХӨСҮТ-д эмчилж байгаа билээ. Түүнтэй онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан зэргээр нэгдүгээр хавьталд орсон 126 иргэний шинжилгээний хариу дөнгөж сая гарлаа.

Улмаар эдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Үүний сацуу Францын иргэнтэй онгоцоор хамт ирсэн, “Оюутолгой” компанийн гурван ажилтны шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button