Итали улс хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад бүх үйлчилгээний газруудыг хаалаа

Итали улсын Ерөнхий сайд Жюзеппе Конте өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ хүнсний дэлгүүр, супермаркет, эмийн сангуудаас бусад бүх үйлчилгэний газруудыг хаах шийдвэр гаргасан тухайгаа танилцуулжээ. Тус улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар онц ноцтой хэмжээнд дэгдээд буй юм.

Үүгээр Италид бүх төрлийн бар, ресторанууд болон барааны захууд энэ сарын 25 хүртэл хаалгаа барьж байна.

Итали улсад шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн тоо нэг өдрийн дотор 2 мянга гаруйгаар нэмэгдэж, 12462 болжээ. Энэ тоо өмнөх өдөр нь 10149 байсан билээ. Мөн нас барагсдын тоо 196-гаар нэмэгдэж, 827 болсон байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button