“Хурд” хамтлагийн онлайн тоглолтоор 240 сая төгрөг цуглажээ

Өчигдөр /2020.03.08/ амьд хөгжмийн домог “Хурд” хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулж “Буцааж нэхээгүй хайр” нэртэй онлайн тоглолт зохион байгуулсан. Тоглолтыг Mongol HD телевиз өглөөний 09.00 цагаас хойш шууд дамжуулсан юм.

Гурван цаг, 30 минутын турш тоглолт үргэлжлэхэд тус хандивын дансанд 240 сая төгрөг цугларсан байна. Түүнчлэн цаашид тухайн данс нээлттэй байх хэвээр бөгөөд хандив цугларсаар байхыг онцолж байсан юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button