Мария Шарапова 32 насандаа зодог тайлав

ОХУ-ын алдарт тамирчин, талбайн теннисний спортын од Мария Шарапова зодог тайлах болсноо өөрийн цахим хуудсаар дамжуулан зарлалаа. Тэрээр дөрвөн настайгаасаа эхлэн энэ спортоор хичээллэх болсон ба өдгөө 32 настай юм. 

Тэрбээр нийтлэлдээ “Теннис надад дэлхийг таниулж, хэн болохыг өөрт минь мэдрүүлсэн. Өөрийгөө яаж сорих, өсөлтөө хэрхэн хэмжих түүх байлаа. Миний амьдралын дараагийн хуудас ямар байхаас үл хамааран ямар ч оргил руу тэмүүлэхдээ өөрийгөө дайчилсаар байх болно. Үргэлжлүүлэн өсөн дэвжиж, урагшлах болно. Теннис минь баяртай” хэмээжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button