Үйлчилгээний нөхцөл

ТҮРҮҮ ИНФО АГЕНТЛАГ” ХХК

Бидний эрхэм зорилго:

“МЭДЭХ ЭРХ”-ээ шударгаар эдлэхийг хүссэн хэрэглэгч олон түмний итгэлт анд нөхөр нь байж нүүдэлчин Монголчуудын өв соёл, түүхэн уламжлалыг дэлхийд дэлгэрүүлэх эрхэм зорилгыг дэвшүүлж байна.

Бидний баримтлах бодлого:

Дэлхийн соёлт хүн төрөлхтөн болон тэр дотроо Монголчуудын ертөнцийг танин мэдэх  их хүсэл эрмэлзлийг хөхүүлэн дэмжиж, чиглүүлэн удирдах ба аливаа үйл явдал, үзэгдэл юмсад шинжлэх ухаанчаар хандаж, үндэстэн язгууртан бүрийн соёл, үзэл санааг хүндэтгэн зөвшөөрч, мэдээлэл харилцааны орон зайд шударга, шуурхай явдлыг эрхэмлэн дээдлэх болно.

Бидний баримтлах зарчим:

Бид аливаа үйл явдал, үзэгдэл юмсад нягт, няхуур хандаж, судлагаа шинжилгээ, олон ургальч байр суурийг үндэслэн мэдээ, мэдээлэлд шударга хандаж түүнийгээ шуурхай түгээнэ.

Бид мэдээлэл харилцааны энэхүү орон зайд хувь хүн хэн байхаас үл шалтгаалан тухайн хүний үзэл бодол, байр суурийг эрхэмлэн хүндэтгэж, олон ургальч үзэл баримтлалыг дэмжинэ.

Мэдээлэл, гомдол санал авах:

Ардчиллын үндэс болсон хууль цааз, шударга ёс, зах зээлийн эдийн засгийн өвөрмөц тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхолыг хүндэтгэн дээдэлж, иргэдийн санал гомдол, асуудалд хандахдаа үндэслэл бүхий баримт, нотолгоог түшиглэж хэвлэн нийтлэх, эрэн сурвалжлах үйл ажиллагааг явуулах болно. 

- Иргэдээс ирсэн мэдээ мэдээлэл, гомдол саналыг 24 цагийн турш turuuinfoagency@gmail.com хаягаар хүлээн авна.

- Мэдээлэл, гомдол саналыг нийтлэхдээ баримт нотолгоог үндэслэнэ. 

- Та мэдээллийн эх сурвалж болохын хувьд мэдээллийн үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцана.

Эрхэм та бидэнтэй харьцахдаа 24 цагийн туршид цахим шуудан, үүрэн телефоныг ашиглаж болох ба өөрийн биеэр хандахыг хүсвэл манай редакцид зочлон ирж халуун дотно яриа хэлцлийг өрнүүлж болно.

Редакцийн зөвлөл

E-mail : setguulch.mn@gmail.com

Facebook : www.facebook.com/photonewsmon

Twitter : @Photonews_MN

Холбоо барих утас: 7011-5115